Тус сургууль нь одоо 30 шахам багш, 650 гаруй суралцагчтай, багш нарын 28% хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тэдний дотор академич, төрийн шагналт, доктор профессорууд зэрэг өргөн мэдлэг, боловсрол, туршлагатай олон багш нар ажилладаг. Манай сургууль нь Эм зүйн ухааны бакалавр, магистрын зэрэг олгох сургалт, БНСУ-ын Олон улсын их сургуультай хамтарч “Эмийн үйлдвэрийн инженер технологи” мэргэжлээр /3+2/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Эм зүйн сургуулийн сургалтын материаллаг орчин нь хичээлийн 3 байр, биен тамирын заал, 20 шахам мянган ном бүхий номын сан, уншлагын танхим, цахим уншлагын заал, лингафоны болон компьютерийн кабинет, 20 гаруй лаборатори, эмийн ургамал тарималжуулалтын цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдэж байна.
Манай оюутны дадлагын үндсэн бааз нь “Монос” группын харъяа Эмийн үйлдвэр, эмийн лаборатори, Эм судлалын хүрээлэн, Эм ханган нийлүүлэх төвүүд, Олон Улсын пүүсүүдийн төлөөлөгчийн газрууд, хот хөдөө орон нутгийн эмийн сан, Эм хангамжийн газрууд, ОХУ-ын Улан-Үдэ хотын эм хангамжийн газрууд зэрэг 50 шахам байгууллагууд байна.