Хан-Уул дүүргийн иргэн Л.Долгор
-Хуурамч эм гэж үйлчлэгч бодис, үйлдвэрлэгчийн нэрийг ашиглан санаатайгаар болон ашиг олох зорилгоор тухайн бүтээгдэхүүнийг хуурамч шошго хэрэглэж дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ. Олон улсын болон худалдааны нэршил бүхий эмийн аль алиныг нь хуурамчаар үйлдвэрлэж байна.
Хуурамчаар үйлдэгдэж буй эмийн бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн өөр найрлагатай, идэвхгүй үйлчлэгч бодис агуулсан, хуурамч савлагаатай байдаг. Хуурамч байж болзошгүй гэж сэжиглэж буй эмийн талаархи мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагад цаг алдалгүй түргэн шуурхай мэдэгдэх хэрэгтэй.